2.265.

Металлын $C_1$ ба $C_2$ дулаан багтаамжтай хоёр тайрдсыг хангалттай бага $\varkappa$ дулаан дамжуулал бүхий $l$ урттай, $S$ хөндлөн огтлолын талбайтай саваагаар холбожээ. Системийг бүхэлд нь хүрээлэгч орчноос дулааны хувьд тусгаарласан болно. Хугацааны $t= 0$ агшинд хоёр тайрдсын температурын зөрүү $(\Delta T)_0$ байсан бол хугацаанаас энэ зөрүү хамаарах функцийг ол. Холбогч савааны дулаан багтаамжийг тооцохгүй.

2.264.

Хажуу гадаргууг нь дулааны хувьд тусгаарласан $l$ урттай савааг дулаан дамжуулал нь температураас $\varkappa= \alpha/T$ хуулиар хамаардаг бодисоор хийжээ. Энд а нь тогтмол болно. Савааны хоёр суурийг $T_1$ ба $T_2$ температурт барьж байгаа бол $T(x)$ хамаарал ба дулааны урсгалын нягтыг ол. Энд $x$ нь $T_1$ температуртай сууриас саваа дагуу алслах зай болно.

2.263.

Сууриар нь тулган байрлуулсан $l_1$ ба $l_2$ ургтай хоёр савааны дулаан дамжуулал $\varkappa_1$ ба $\varkappa_2$ болно. Энэ хоёр савааны системтэй адилаар дулаан дамжуулдаг $l_1+l_2$ урттай нэгэн төрөл савааны дулаан дамжууллыг ол. Саваануудын хажуу гадаргуунууд дулааны хувьд тусгаарлагдсан гэж тооц.

2.262.

Дулааны хувьд тусгаарлагч бүрхүүлтэй савааны нэг төсгөлийг $T_1$ температурт, нөгөөг $T_2$ температурт барьж буй бөгөөд саваа өөрөө $\varkappa_1$ ба $\varkappa_2$ дулаан дамжуулалтай, $l_1$ ба $l_2$ урттай хоёр хэсгээс тогтоно. Савааны хоёр хэсгийг зааглах гадаргуугийн температурыг ол.

2.261.

Пуазейлийн (1.7 г) томъёог ашиглан $l$ урттай, $a$ радиустай хоолойн хөндлөн огтлолоор нэгж хугацаанд урсан өнгөрөх хийн $$\mu массыг ол. Хоолойн хоёр төгсгөл дэх тогтмол даралт $p_1$ ба $p_2$, хийн зуурамтгай $\eta$ болно.

2.260.

Хоёр дугуй хавтан хооронд $M$ молийн масстай, $T$ температуртай, $p$ даралттай хэт сийрэг хий байгаа гэж үзээд өмнөх бодлогыг бод.

2.259.

Бие биеэс $h$ зайд параллель орших хоёр ижил дугуй хавтан нэг ерөнхий тэнхлэгтэй бөгөөд дугуйн радиус $a$ ($a\gg l$) болно. Нэг хавтан хөдөлгөөнгүй ба нөгөө нь $\omega$ бага өнцөг хурдтай эргэлдэнэ. Хоёр хавтан хооронд буй хийн зуурамтгай $\eta$ бол хөдөлгөөнгүй хавтанд үйлчлэх үрэлтийн хүчний моментыг ол.

Хайх (3901-4357)