а) устөрөгч; б) азот гэж үзээд тоон утгыг ол.
Labels
- 2.1. Хийн төлөвийн тэгшитгэл. Хий дэх процессууд (24)
- 2.2. Термодинамикийн нэгдүгээр эхлэл. Дулаан багтаамж (42)
- 2.3. Молекул-кинетикиин онол. Максвелл ба Больцманы түгэлтүүд (56)
- 2.4. Термодинамикийн хоёрдугаар эхлэл. Энтроп (49)
- 2.5. Шингэн. Капилляр үзэгдэл (27)
- 2.6. Фазын хувирлууд (37)
- 2.7. Зөөлтийн үзэгдлүүд (38)
Showing posts with label 2.2. Термодинамикийн нэгдүгээр эхлэл. Дулаан багтаамж. Show all posts
Showing posts with label 2.2. Термодинамикийн нэгдүгээр эхлэл. Дулаан багтаамж. Show all posts
2.65.
Анх $T_1= 300$ К температурт молийн $V_1= 0,100$ л/моль эзлэхүүнтэй байсан хий Жоуль-Томсоны үзэгдлээр хүчтэй тэлсэн бол температурын $\Delta T$ өөрчлөлтийг нь 2.63 бодлогод өгсөн томъёог ашиглан ол. Хий нь:
а) устөрөгч; б) азот гэж үзээд тоон утгыг ол.
а) устөрөгч; б) азот гэж үзээд тоон утгыг ол.
2.64.
Өмнөх бодлогод өгсөн томъёог ашиглан Жоуль - Томсоны үзэгдэл эерэг буюу $T_2<T_1$ байхын тулд молийн $V_1=0,160$ л/моль анхны эзлэхүүнтэй байсан устөрөгчийн $T_1$ температурыг ол.
2.63.
Дулааны хувьд тусгаарлагдсан хоолойд байрлуулсан сүвэрхэг хаалтаар хий нэвтрэхдээ тэлж температур нь өөрчлөгдөхийг Жоуль-Томсоны үзэгдэл гэдэг. Ван-дер- Ваальсын хий хаалтаар нэвтэрч тэлсний дараа идеал болсон бол температур нь харгалзан
$$T_2-T_1=\frac{1}{C_p}\left( \frac{RT_1b}{V_1-b}-\frac{2a}{V_2}\right)$$
гэж өөрчлөгддөг болно. Хаалтаар нэг моль хий нэвтэрсэн гэж үзээд термодинамикийн нэгдүгээр эхлэлийг ашиглан дээрх томъёог гарга. Процессыг адиабат гэж тооц.

2.62.
$v=3,0$ моль нүүрсхүчлийн хийн температурыг өөрчлөлгүйгээр $V_1= 5,0$ л -ээс $V_2= 10$ л эзлэхүүнтэй болтол хоосон уруу тэлүүлэхэд хийд ямар хэмжээтэй дулаан олгох хэрэгтэй вэ? Хийг Ван-дер-Ваальсынх гэж тооц.
2.61.
Хүрээлэгч орчноос дулааны хувьд тусгаарлагдсан хоёр сав хаагч бүхий хоолойгоор холбогджээ. $V_1= 10$ л эзлэхүүнтэй нэг савд $v= 2,5$ моль нүүрсхүчлийн хий орших ба $V_2= 100$ л эзлэхүүнтэй нөгөө савыг соруулж хоосолжээ. Хийг Ван-дер-Ваальсынх гэж тооцоод хаалтыг нээснээр хий тэлсэн бол температур нь яаж өөрчлөгдсөнийг ол.
2.59.
Нэг моль Ван-дер-Ваальсын хийн тогтмол эзлэхүүн дэх дулаан багтаамж $C_V$ бол адиабатын тэгшитгэлийг нь $T$ ба $V$- гээр илэрхийлж ол.
2.58.
Тогтмол $T= 280$ К температуртай нэг моль хүчилтөрөгч $V_1= 1,00$ л -ээс $V_2 = 5,00$ л эзлэхүүнтэй болтол тэлэхдээ шингээсэн дулааны тоо хэмжээг ол. Хийг ван-дер- Ваальсынх гэж тооц.
2.57.
Нэг моль Ван-дер-Ваальсын хий $V_1$- ээс $V_2$ эзлэхүүнтэй болтол $T$ температур бүхий изотермээр тэлэхдээ хийх ажлыг ол.
2.56.
Нэгэн процессийн явцад идеал хийн молийн дулаан багтаамж $C=\alpha /T$ хуулиар өөрчлөгдөнө. Энд $\alpha$ нь тогтмол. Идеал хийн адиабатын илтгэгч $\gamma$ бол олох нь:
а) нэг моль хий $T_0$- оос $\eta$ дахин их температуртай болтол халахдаа хийх ажил;
б) $p$ ба $V$ параметрүүдээр илэрхийлэгдсэн процессийн тэгшитгэл.
а) нэг моль хий $T_0$- оос $\eta$ дахин их температуртай болтол халахдаа хийх ажил;
б) $p$ ба $V$ параметрүүдээр илэрхийлэгдсэн процессийн тэгшитгэл.
2.55.
2.55. Идеал хийн молийн дулаан багтаамж
а) $C=C_V+\alpha T$;
б) $C=C_V+\beta V$;
в) $C=C_V+ap$ хуулиар өөрчлөгдөх процессийн тэгшитгэлийг $T$ ба $V$ хувьсагчуудаар нлэрхийлж ол. Энд $\alpha$, $\beta$, $a$ тогтмолууд болно.
а) $C=C_V+\alpha T$;
б) $C=C_V+\beta V$;
в) $C=C_V+ap$ хуулиар өөрчлөгдөх процессийн тэгшитгэлийг $T$ ба $V$ хувьсагчуудаар нлэрхийлж ол. Энд $\alpha$, $\beta$, $a$ тогтмолууд болно.
2.53.
Нэг моль идеал хийн тогтмол даралт дахь дулаан багтаамж $C_p$ бөгөөд хий $p=p_0+\alpha/V$ хуульд захирагдах процесс үйлдэнэ. Энд $p_0$ ба $\alpha$ нь тогтмолууд. Олох нь:
а) хийн $V$ эзлэхүүнээс хамааруулан дулааи багтаамж;
б) $V_1$ - ээс $V_2$ эзлэхүүнтэй болтол тэлэхэд хийд өгсөн дулааны тоо хэмжээ.
а) хийн $V$ эзлэхүүнээс хамааруулан дулааи багтаамж;
б) $V_1$ - ээс $V_2$ эзлэхүүнтэй болтол тэлэхэд хийд өгсөн дулааны тоо хэмжээ.
2.52.
Идеал хийн молийн $C_V$ дулаан багтаамж мэдэгдэж байгаа болно. Дараах хуулиар явагдах процессуудын хувьд хийн молийн дулаан багтаамжийг эзлэхүүн $V$- ээс нь хамааруулан ол:
а) $T=T_0e^{\alpha V}$;
б) $p=p_0e^{\alpha V}$, энд $T_0$, $p_0$, $\alpha$ нь тогтмолууд болно.
а) $T=T_0e^{\alpha V}$;
б) $p=p_0e^{\alpha V}$, энд $T_0$, $p_0$, $\alpha$ нь тогтмолууд болно.
2.51.
Зурагт үзүүлсэн цилиндрийн зүүн хагаст $C_V$ нь мэдэгдэж буй нэг моль идеал хий орших ба цилиндрийн баруун хагас хоосон болно. Хий байхгүй үед бүлүүр цилиндрийн зүүн суурьд нягт шахан байрлах ба пүрш деформацгүй төлөвт оршино. Цилиндрийн хажуу хана ба бүлүүр дулаан нэвтрүүлэхгүй адиабат бөгөөд эдгээрийн хооронд үрэлт байхгүй. Хийг цилиндрийн зүүн сууриар халаах явцад хийн дулаан багтаамжийг ол.
2.50.
$\gamma$ адиабатын илтгэгч бүхий идеал хийн дотоод энерги нь $U\propto V^\alpha$ байх үйлдэл хийнэ. Энд $\alpha$ нь тогтмол. Олох нь:
а) дотоод энерги нь А11 - гээр өөрчлөгдөхөд хийн хийх ажил;
б) энэ үйлдэл дэх хийн молийн дулаан багтаамж.
а) дотоод энерги нь А11 - гээр өөрчлөгдөхөд хийн хийх ажил;
б) энэ үйлдэл дэх хийн молийн дулаан багтаамж.
2.49.
$\gamma$ адиабатын илтгэгч бүхий нэг моль идеал хийн даралт нь $p\propto T^\alpha$ байх үйлдэл хийнэ. Энд $\alpha$ нь тогтмол. Олох нь:
а) температур нь $\Delta T$- ээр өөрчлөгдөхөд хийн хийх ажил;
б) энэ үйлдэл дэх хийн молийн дулаан багтаамж; $\alpha$-ийн ямар утгад дулаан багтаамж сөрөг байх вэ?
а) температур нь $\Delta T$- ээр өөрчлөгдөхөд хийн хийх ажил;
б) энэ үйлдэл дэх хийн молийн дулаан багтаамж; $\alpha$-ийн ямар утгад дулаан багтаамж сөрөг байх вэ?
2.48.
$\gamma$ адиабатын илтгэгч бүхий идеал хийг тэлэхэд хийд өгсөн дулаан дотоод энсргийн хорогдолтой тэнцүү байв. Олох нь:
а) энэ процесс дахь хийн молийн дулаан багтаамж;
б) процессийн $T$ ба $V$ параметрүүдээр илэрхийлэгдэх тэгшитгэл.
а) энэ процесс дахь хийн молийн дулаан багтаамж;
б) процессийн $T$ ба $V$ параметрүүдээр илэрхийлэгдэх тэгшитгэл.
2.47.
Анх $V_0$ эзлэхүүнтэй байсан $\gamma$ адиабатын илтгэгч бүхий идеал хий $p=\alpha V$ хуулиар тэлэв. Энд $\alpha$ нь тогтмол. Хийн эзлэхүүн $\eta$ дахин өссөн бол олох нь:
а) хийн дотоод энергийн өсөлт;
б) хийн хийсэн ажил;
в) энэ процесс дахь хийн молийн дулаан багтаамж.
а) хийн дотоод энергийн өсөлт;
б) хийн хийсэн ажил;
в) энэ процесс дахь хийн молийн дулаан багтаамж.
2.46.
Нэг моль аргон $\eta= 1,50$ илтгэгч бүхий политропоор тэлэхэд хийн температурын өөрчлөлт $T=-26$ К болов. Олох нь:
а) хийн авсан дулааны тоо хэмжээ;
б) хийн хийсэн ажил.
а) хийн авсан дулааны тоо хэмжээ;
б) хийн хийсэн ажил.