Labels
- 2.1. Хийн төлөвийн тэгшитгэл. Хий дэх процессууд (24)
- 2.2. Термодинамикийн нэгдүгээр эхлэл. Дулаан багтаамж (42)
- 2.3. Молекул-кинетикиин онол. Максвелл ба Больцманы түгэлтүүд (56)
- 2.4. Термодинамикийн хоёрдугаар эхлэл. Энтроп (49)
- 2.5. Шингэн. Капилляр үзэгдэл (27)
- 2.6. Фазын хувирлууд (37)
- 2.7. Зөөлтийн үзэгдлүүд (38)
Showing posts with label 2.1. Хийн төлөвийн тэгшитгэл. Хий дэх процессууд. Show all posts
Showing posts with label 2.1. Хийн төлөвийн тэгшитгэл. Хий дэх процессууд. Show all posts
2.24.
$V= 0,250$ л эзлэхүүнтэй савд нэгэн хий нэг моль хэмжээтэй агуулагджээ. $T_1= 300$ К температурт хийн даралт $p_1= 90$ атм, $T_2= 350$ К температурт хийн даралт $p_2= 110$ атм байсан бол энэ хийн Ван-дер-Ваальсийн тогтмолуудыг ол.
2.23.
Нэг моль азот $V = 1,00$ л эзлэхүүнтэй бол олох нь:
а) идеал хийн төлвийн тэгшитгэлээс олдох даралт нь Ван-дер-Ваальсийн хийн даралтаас $\eta= 10%$ зөрүүтэй байх азотын температур;
б) энэ температур дахь азотын даралт.
а) идеал хийн төлвийн тэгшитгэлээс олдох даралт нь Ван-дер-Ваальсийн хийн даралтаас $\eta= 10%$ зөрүүтэй байх азотын температур;
б) энэ температур дахь азотын даралт.
2.22.
$T= 300$ К температуртай нүүрсхүчлийн хийг ямар даралтад оруулбал нягт нь $\rho= 500$ г/л болох вэ? Идеал хийн ба Ван-дер-Ваальсийн хийн хоёр тохиолдол авч үз.
2.21.
Хэвтээ байрлалтай цилиндрийн нэг төгсгөл нь битүү бөгөөд нөгөө талынхаа онгорхой гөгсгөлийг дайрсан босоо тэнхлэгийг тойрон тогтмол $\omega$ өнцөг хурдтай эргэлдэнэ. Хоолойн гадна талд агаарын даралт $p_0$, температур $T$, агаарын молийн масс $M$ болно. Хоолой дахь агаарын даралтыг эргэлтийн тэнхлэгээс алслах зай $r$ - ээс хамааруулан ол. Молийн масс $r$ - ээс хамаарахгүй гэж тооц.
2.20.
Чөлөөт уналтын $g$ хурдатгал бүхий нэгэн төрөл хүндийн хүчний оронд $M$ молийн масс бүхий идеал хий оршино. Хэрэв $h= 0$ өндөрт хийн даралт $p=p_0$ ба температур өндрийн дагуу:
а) $T=T_0(1-a h)$;
б) $T=T_0(1+a h)$ хуулиар өөрчлөгддөг (энд $a$ нь эерэг тогтмол) бол хийн даралтыг өндөр $h$- аас хамааруулан ол.
а) $T=T_0(1-a h)$;
б) $T=T_0(1+a h)$ хуулиар өөрчлөгддөг (энд $a$ нь эерэг тогтмол) бол хийн даралтыг өндөр $h$- аас хамааруулан ол.
2.19.
Чөлөөт уналтын $g$ хурдатгал бүхий нэгэн төрөл хүндийн хүчний оронд босоо байрласан маш өндөр цилиндр савд $M$ молийн масс бүхий идеал хий оршино. Хийн температур өндрөөс хамаарахгүй тогтмол $T$ гэж үзээд хийн хүндийн төв ямар өндөрт байхыг ол.
2.18.
Босоо байрласан өндөр цилиндр савд агуулагдсан идеал хийн масс $m$ - ийг ол. Савны суурийн талбай $S$, өндөр нь $h$. Доод суурь дээрх хийн даралт $p_0$, хийн температур $T$ болно. Хийн молийн масс $M$. $T$ ба $g$ нь өндрөөс хамаарахгүй гэж тооц.
2.17.
Агаарын тсмператур, молийн масс ба хүндийн хүчний хурдатгал өндрөөс хамаарахгүй гэж үзээд 0°С температурт агаарын нягт
а) $e$ дахин; б) $\eta= 1,0%$ ялгаатай байх өндрийн зөрүүг ол.
а) $e$ дахин; б) $\eta= 1,0%$ ялгаатай байх өндрийн зөрүүг ол.
2.16.
Газрын гадарга дээр агаар хэвийн нөхцөлд байгаа гэе. Агаарын температур ба молийн масс өндрөөс хамаарахгүй гэж үзээд газрын гадаргаас дээш 5 км өндөрт ба доош 5 км гүн цооногт агаарын даралт ямар байхыг ол.
2.15.
Агаарын даралт $p$ ба нягт $\rho$ нь аль ч өндөрт хоорондоо $p/\rho^n = const$ гэж холбогдсон байг (энд $n$ нь тогтмол). Үүнд харгалзах температурын градиентийг ол.
2.14.
Азот агуулсан өндөр цилиндр сав $g$ чөлөөт уналтын хурдатгал бүхий хүндийн хүчний нэгэн төрөл оронд оршино. Азотын нягт өндрөөс хамаарахгүй тогтмол байхын тулд температур нь өндрөөс хамаардаг бол температурын $dT/dh$ градиентийг ол.
2.13.
$T=T_0+\alpha V^2$ хуулиар явагдах процессийн үед идеал хийн хамгийн их боломжит даралтыг ол. Энд $T_0$ ба $\alpha$ нь эерэг тогтмолууд, $V$ нь моль хийн эзлэхүүн болно. Энэ процессийн $p(V)$ графикийг дүрслэн үзүүл.
2.12.
Идеал хийн а) $p=p_0-\alpha V^2$; б) $p=p_0e^{-\beta V}$ процесс бүрт хамгийн их температурыг ол. Энд $p_0$, $\alpha$ ба $\beta$ нь эерэг тогтмолууд, $V$ нь моль хийн эзлэхүүн болно.
2.11.
Хоёр төгсгөл нь нээлттэй гөлгөр босоо хоолойн өргөн, нарийн хоёр хэсэгт нэг нэг бүлүүр орших ба бүлүүрүүд сунадаггүй утсаархоорондоо холбогджээ. Хоёр бүлүүр хооронд 1 моль идеал хий оршино. Дээд бүлүүрийн хөндлөн огтлолын талбай доод бүлүүрийнхээс $\triangle S= 10$ $см^2$ -аар илүү ба хоёр бүлүүрийн нийлбэр масс нь $m= 5,0$ кг болно. Гаднах агаарын даралт $p= 1,0$ атм. Хоёр бүлүүрийн хооронд буй хийг хэдэн кельвинээр халаавал бүлүүрүүд $l= 5,0$ см зайд шилжих вэ?
2.10.
$C= 10$ л/с үйлдлийн хурдтай (өмнөх бодлогын тайлбарыг үз) шахуургаар $V= 87$ л эзлэхүүнтэй савыг соруулж хоослоно. Сав дахь даралт $\eta= 1000$ дахин багасах хугацааг ол.
2.9.
Савыг шахуургаар соруулж хоослох явцад түүн дэх агаарын даралт $p$ ямар хуулиар хугацаа $t$ - ээс хамааран өөрчлөгдөхийг тогтоо. Савны эзлэхүүн $V$, анхны даралт $p_0$ болно. Хоослох үед саван дахь агаарын температур бараг өөрчлөгдөхгүй бөгөөд сорох насосны үйлдлийн хурд нь $C$ болно. $C$ нь даралтаас хамаарахгүй ба савнаас хийг сорох хурданд сав ба шахуургыг холбосон хоолой нөлөөлөхгүй гэж тооц.
Тайлбар. Нэгж хугацаанд соруулж буй хийн эзлэхүүнийг үйлдлийн хурд гэх ба энэ эзлэхүүн нь тухайн агшин дахь хийн даралтад харгалзана.
Тайлбар. Нэгж хугацаанд соруулж буй хийн эзлэхүүнийг үйлдлийн хурд гэх ба энэ эзлэхүүн нь тухайн агшин дахь хийн даралтад харгалзана.
2.8.
$V$ эзлэхүүнтэй сав доторх агаарыг соруулж хоосолж байгаа шахуургын бүлүүрийн нэг туултын эзлэхүүн $\triangle V$ бол хэдэн туултын дараа сав дахь даралт $\eta$ дахин багасах вэ? Хийг идеал, процессийг изотерм гэж тооц.
2.7.
Босоо байрлалтай битүү цилиндр доторх 2 моль агаарыг хүнд бүлүүр хоёр тэнцүү 1 моль хэсэгт хуваан байрлажээ. $T=300$ К температурт дээд ба доод эзлэхүүнүүдийн харьцаа $\eta= 4,0$ байсан бол ямар температурт энэ харьцаа $\eta'=3,0$ болох вэ? Үрэлт тооцохгүй.
2.6.
$V= 7,5$ л эзлэхүүнтэй саванд $T= 300K$ температурт $v_1= 0,10$ моль хүчилтөрөгч, $v_2= 0,20$ моль азот, $v_3= 0,30$ моль нүүрсхүчлийн хийн холимог оршино. Хийнүүдийг идеал гэж тооцоод олох нь:
а) холимгийн даралт;
б) холимог хийн төлвийн $pV=(m/M)RT$ тэгшитгэлд орж буй холимгийн дундаж молийн масс $M$- ыг ол. Энд $m$ нь холимгийн масс болно.
а) холимгийн даралт;
б) холимог хийн төлвийн $pV=(m/M)RT$ тэгшитгэлд орж буй холимгийн дундаж молийн масс $M$- ыг ол. Энд $m$ нь холимгийн масс болно.
2.5.
Сав дотор $m_1= 7,0$ г азот ба $m_2= 11$ г нүүрсхүчлийн хийн холимог $T= 290K$ температурт $p= 1,0$ атм даралтад оршино. Хийнүүдийг идеал гэж тооцоод холимгийн нягтыг ол.
