Хоёр атомт хатуу молекулуудаас тогтох идеал хий адиабат процесс үйлдэнэ. Энэ процессийн явцад молекулын чөлөөт явалтын дундаж урт ба молекул бүрийн нэг секундэд хийх мөргөлдөөний тоо:
а) $V$ эзлэхүүнээс; б) $p$ даралтаас; в) $T$ температураас тус тус яаж хамаарах вэ?