Нүүрстөрөгчийн давхар ислийн ханасан уурын $p$ даралт $T$ температураас гурвалсан цэг орчим $\lg p=a-b/T$ хуулиар хамаарна. Энд $a$ ба $b$ нь тогтмолууд болно. Даралт $p$ атмосферээр (атм) өгөгдсөн үед хуурайгаас уурших (сублимац) процессийн хувьд $a= 9,05$ ба $b= 1800$ К бөгөөд шингэнээс ууршихын хувьд $a= 6,78$ ба $b= 1310$ К болно. Олох нь:
а) гурвалсан цэг дэх температур ба даралт;
б) гурвалсан цэг орчим хуурайгаас уурших, шингэнээс уурших, хайлахын хувийн дулаануудыг ол.