Дулааны хувьд тусгаарлагдсан хоолойд байрлуулсан сүвэрхэг хаалтаар хий нэвтрэхдээ тэлж температур нь өөрчлөгдөхийг Жоуль-Томсоны үзэгдэл гэдэг. Ван-дер- Ваальсын хий хаалтаар нэвтэрч тэлсний дараа идеал болсон бол температур нь харгалзан
$$T_2-T_1=\frac{1}{C_p}\left( \frac{RT_1b}{V_1-b}-\frac{2a}{V_2}\right)$$
гэж өөрчлөгддөг болно. Хаалтаар нэг моль хий нэвтэрсэн гэж үзээд термодинамикийн нэгдүгээр эхлэлийг ашиглан дээрх томъёог гарга. Процессыг адиабат гэж тооц.