Чөлөөт уналтын $g$ хурдатгал бүхий нэгэн төрөл хүндийн хүчний оронд $M$ молийн масс бүхий идеал хий оршино. Хэрэв $h= 0$ өндөрт хийн даралт $p=p_0$ ба температур өндрийн дагуу:
а) $T=T_0(1-a h)$;
б) $T=T_0(1+a h)$ хуулиар өөрчлөгддөг (энд $a$ нь эерэг тогтмол) бол хийн даралтыг өндөр $h$- аас хамааруулан ол.